Удахгүй болох Цагаан сарын баяртай холбогдуулан Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/04 дугаартай удирдамжийн хүрээнд  Баянзүрх дүүргийн 6, 12, 13, 14 дугаар хороонд  худалдааны төв, бөөний төв, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг 23 аж ахуй нэгж, 321 иргэдэд хяналт шалгалт хийж 123 зөрчлийг илрүүлж, 73 зөрчлийг газар дээр арилгуулж, илэрсэн зөрчлийн үндэслэн 1 аж ахуй нэгжид 1000,000 төгрөгийн шийтгэл ноогдуулж, 11 иргэнд 3000.000 шийтгэл ноогдуулж 68 нэр төрлийн 7.7844.300 төгрөгийн хаяг, шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас гаргасан мэдэгдэлийг 475 аж ахуй нэгж, иргэдэд  хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилласан байна.