Нөхөр маань өөр хүүхэнтэй болчихсон юм шиг байна. Яг эд баримт нотолгоо бол байхгүй, гэхдээ эмэгтэй хүний зөн совин гэх юмуу мэдрээд, сэтгэл нэг л таагүй сонин байх юм.

Уг нь ажил гэр гээл явдаг, гэхдээ надад худлаа яриад байгаа юм шиг. Би эсвэл жирэмсэн удахгүй төрөх гэж байгаа болохоор хий дэмий хоосон юмтай төсөөлж хардаад байгаа юм болов уу. Эсвэл үнэхээр үнэн болов уу. Яагаад ч юм намайг огт хүсэхгүй болчихсон. Хайр хийхээрээ кино үзэж дур таашаал авдаг. Эсвэл би тийм сонирхолгүй ямар ч халуухан романтик юм байхгүй тэгээд гэдэс их том болчихсон удахгүй төрөх гэж байгаа болхоор бас хамаагүй хүчтэй хийж болохгүй гээд ингээд байна уу. Ерөөсөө над руу ойртохгүй сар гаран заримдаа 10 хоног болдог. Яагаад ингээд байгаа юм гээд өөрөөс нь асуухаар ажил ихтэй ядраад байна гээл буруу хараад унтаад өгдөг. Дээр нь хүүхэд шөнө уйлаад унтуулдаггүй, тэрэндээ бас ядарч байгаа байх л даа. Ганцаараа ажил хийх хэцүү. Гэхдээ яагаад намайг хүсэхгүй надаас дур таашаал мэдрэхгүй ийм сонин муухай ааштай хөндий хоосон болчив. 

Сүүлийн үед ааш зан өөрчлөгдөөд шаал өөр болчихсон. Заримдаа бодохоор гомдоод заримдаа ч яахуу тоохгүй л өнгөрөх юм. Эрэгтэй хүн угаасаа 2 дахь хүүхэд гарахлаар ингэдэг гэсэн үнэн юм байна л даа. Эсвэл би тийм сонирхол татахгүй хачин муухай байгаа юм болов уу. Асуудал надад байна уу бүсгүйчүүд минь надад харамгуй зөвөлгөө өгч туслаач.  2 дахь хүүхэд гараад сар гаран 2 сар гам барин тэр хооронд бас яах бол нөгөө хүүхэнтэйгээ уулзах болов уу гэж бодогдоод үнэхээр ядаргаатай хэцүү юм. Зүгээр байхад нь хэрүүл өдөхөөр бас хэцүү юм. Хэн хэнийхээ сэтгэлд сэв хийгээд эсвэл минийх бариу  биш муухай байгаа юм болов уу бас жоохон өвчин орчихсон өвдөөд байдаг болсон,  мэргэжлийн эмчид хандсан нь дээр үү ???