Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

2019 оны 01 дүгээр сарын 25-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 7-9 хэм хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 26-наас 01 дүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 26-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 28-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.