АТГ-аас өнөөдөр 2018 онд хийсэн ажлын талаар мэдээллээ. Хэвлэлийн хурлын үеэр" Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд холбогдох этгээдүүд нь 85,933,063 ам.долларыг байршуулж байсныг тогтоосон.

 Үүнээс 74,993,452 ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн болох нь шалгалтаар тогтоогдоод байна. Үүний 4.3 сая ам.долларыг биет байдлаар хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд оруулж ирсэн байгаа" гэж мэдэгдлээ. Мөн ЖДҮ холбоотой асуудлаар  УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан бөгөөд одоогоор хоёр гишүүн нь тогтоолтой танилцсан аж. АТГ-ын 2018 оны үйл ажиллагааны тайланг энд дарж танилцана уу.