Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдийн замын хөдөлгөөний ачааллыг багасгах ажлын хүрээнд дараах зохицуулалтыг хийсэн байна.

Тодруулбал, Дэнжийн 1000, Баянхошуу, Нарангийн гол, Орбит, Сэлбэ амралт, ХМК, Чингэлтэй, Шархад, Нисэх болон Яармагаас Нарантуул худалдааны төв рүү 10:00, 12:30, 15:00 цагуудад тогтмол нийтийн тээврийн автобус үйлчлэхээр болсон байна. Иймд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдийг Нийтийн тээврийн үйлчилгээг сонгон үйлчлүүлэхийг уриаллаа.