Өсвөр насандаа нэлээд царай муутайгаасаа болж, сургуулийнхаа овгоруудад хүртэл дээрэлхүүлдэг байсан нүдний шилтэй доожоогүй хүү хэнийг ч төсөөлж байгаагүйгээр өөрчлөлтийг гадаад үзэмжиндээ хийжээ. 

Тэрбээр нүдний шилээ хаяж, нүдэндээ линз зүүж, эрүүл зөв хоололтын дэглэм барин үсний засалтаа өөрчилж, чихээ цоолон хувцасны шүүгээгээ эрс шинэчилж, солонгос одууд шиг төрхтэй болохын тулд нүүрний будалтын сургалтанд хүртэл хамрагдажээ. 

 Ахлах сургуулиа дүүргээд коллежид элсэн орохдоо түүнийг нугасны муухай дэгдээхэй байсан гэж хэн ч төсөөлөгдөхгүйгээр сайхан залуу болжээ.