Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татаад байсан хэргийн нэг бол Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай хүү А нь харамсалтайгаар амиа алдсан хэрэг байв.

Уг хэрэгт холбогдуулан тус ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Дээрх харамсалтай хэрэг болох үед ангийн захирагч хотод байсан аж.Хоёр жилийн өмнө Төв аймгийн Алтанбулагт Тавантолгой 350 дугаар ангид гранат дэлбэрч хоёр цэрэг амиа алдаж байсан. Тус ангийн захирагчаар Д.Өлзийбаяр байсан бөгөөд сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас нь чөлөөлж байсан юм. Харин тэрбээр өнгөрсөн жил Зүүнбаянгийн 336 дугаар ангийн захирагчаар томилогдсон байжээ.