Нийслэлийн засаг даргын суудал өдийг хүртэл онгорхой хэвээр байсаар. С.Батболд ажлаа өгсөнөөс хойш хотын захиргаанд нэлээд их хөл хөдөлгөөн болоод байгаа билээ. 

Хотын шинэ даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын удирдах зөвлөлөөс дэвшүүлэхээр шийдвэр гарсан. Гэтэл санал хураалтын өдөр  НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас өөрийгөө нэр дэвшүүлж, НИТХ-ын төлөөлөгчдийн олонхи саналыг авсанаар түүнийг Ерөнхий сайд батламжлахыг хүлээсээр өдийг хүрлээ. Намын удирдлагууд нь энэхүү асуудал нэлээд санал зөрөлдөөнтэй байгаа учир асуудал хойшилсоор байгаа бололтой. МАН-аас С.Мөнхчулуун болон С.Амарсайхан нарыг хэн хэнийг нь нийслэлийн засаг дарга дэмжихгүй хэмээн үзэж байгаа аж. Учир нь С.Мөнхчулууныг намыг бодлого сөрсөн гэж байгаа бол С.Амарсайханыг Нийслэлийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж чадаагүй гэж үзсэн байна.

Даргын сунгаанд эдгээр нэр дэвшигчид хасагдаж харин өөр битүү морь давхиулахаар төлөвлөж байгаа талаар зарим хэвлэлээр мэдээлж эхэлжээ. Харин энэхүү шинэ дэвшигч нь Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр хэмээн яригдаж байна. Өнөөдөр болох МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар уг таамаг  яриа үнэн эсэхийг шийдэх болов уу.