Сар шинийн амралтын өдрүүдээс шалтгаалж хоёрдугаар сарын 8-ны баасан гаригийн ажлын өдрийг энэ бямба гариг буюу 2-р сарын 2-ны өдөрт шилжүүлж ажиллахаар болсон. 

Бямба гараг ажлын өдөр болсон хэдий ч тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах түр журам хэвээр мөрдөгдөнө .

Учир нь Нийслэлийн засаг даргын захирамжид зааснаар 1 сарын 26, 27, 2 сарын 2,3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслүүд улсын дугаарын сүүлийн оронгоороо хязгаарлагдаж, хөдөлгөөнд оролцох юм.Харин ирэх Баасан гараг буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.