Нигери улсын дөрвөн иргэнийг хар тамхины хэргээр саатуулаад байгаа билээ. Тэгвэл энэ хэргийн дуулиан дуусаагүй байхад Нигери улсын өөр иргэний холбогдсон хэргийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал болох гэж байна.

Нигери улсын иргэн  Адежимирой Адщфеми Абиодун нь  2017 оны 10-р сарын 05-10-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 16-р хороо Рамада Улаанбаатар сити сентр зочид буудалд байрласан байна. Ингэхдээ тэрбээр их хэмжээний 100 ам.долларын дэвсгэртийг хадгалсан, ашиглаж бусдад хохирол учруулсан хэрэг үйлдсэн байна. Түүний энэ үйлдэлд нь 2017 оны 11-р сарын 24-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7.2 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар  татсан байна.

Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл.Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

        2.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.