Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг жилийн үйл ажиллагааны танилцуулгыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг жилийн хийж, хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж байна. Тус танилцуулгад, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажил, хуулиар олгогдсон хуульд заасан үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. Чуулганы хуралдаанд найман удаа оролцож, зургаан албан тушаалтныг томилох асуудлаар УИХ-тай зөвшилцсөн, шүүх эрх мэдлийн харилцаж ажиллах бүрэн эрхийн хүрээнд 1 шүүгч, 11 шүүгчийг чөлөөлж, 8 шүүгчийг шилжүүлж, томилсон.  38 удаагийн илгээлт олон нийтийн арга хэмжээнд илгээсэн. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд зургаан удаа хуралдаж, 13 тэмдэглэл гаргаж, тусгай чиг үүрэгтэй холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ОХУ, БНХАУ-д айлчилсан, хоёр Элчин сайдыг эгүүлэн татаж, 4 Элчин сайдыг томилсон.

 

 

Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр амлаж байсан зээл тэглэх асуудлаар асуудлаар асуулт асууж, ипотекийн болон тэтгэврийн зээлийн хүүг бууруулах юм уу үгүй юм уу тодорхой хариулт өгөөч гэсэн юм.

 

Энэ асуултад  З.Энхболд “ Ерөнхийлөгч иргэдийн зээлийг тэглэнэ гэсэн гэж худлаа мэдээлэл тараахаа боль, О.Баасанхүү гишүүн ээ. Сонгуулийн өмнө АН-аас мөрийн хөтөлбөрт тодорхой үүрэг даалгавар өгсөн. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр байгалийн баялгийн ногдол ашгийг иргэдэд хуваарилах талаар ажиллана гэсэн.  Засгийн газраас “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгох шийдвэр гарч байна” гэж хариуллаа.

Яг одоо чуулганы танхимд 15 УИХ-ын гишүүн Ерөнхийлөгчийн тайланг сонсож, асуулт асууж байна. Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайлантай энд дарж танилцана уу.