МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн.

Энэхүү асуудлыг өнөөдөр өглөө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд мөн л дэмжсэн байна. Харин одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах л үлдээд байгаа. Хэрэв ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга болвол түүний суудал эзгүйрэх болно. Тэрхүү суудалд гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын нэр яригдаж байгаа ажээ.