Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа,  Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нарыг үүрэг ажлаас нь  чөлөөлсөн билээ. Үүний улмаас МАН-ын Удирдах зөвлөл  өчигдөр орой хуралдаж,  Зам тээврийн хөгжлийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшигчийг тодруулжээ.

Тус хурлаар Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарыг нэр дэвшүүлж  дэмжжээ.

Өнөөдөр энэхүү асуулдыг бүлгийн хурал дээрээ танилцуулж дараа нь холбогдох байнгын хороод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм байна.