Энэ жилийн шинийн нэгэн харагчин тахиа өдөр, мягмар гаригт тохиож байна. Нар өглөө 08.12 минутад мандана. Энэ өглөө нар мандахаас өмнө босч, дээл хувцасаа янзалж, мөрөө гаргавал тэр жилдээ аз хийморьтой байдаг гэж монгол түмэн билэгддэг. 

Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг.

Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийн гахай жилд гаргах зүг мөрийн зурхайг хүргэж байна.

Төрсөн огноо, жилийн суудлыг хүснэгтээр харуулсан болно.Хэрэв та төмөр, мод суудалд суусан бол хүснэгтэд нэг оныг харуулсан болно

ГАЛ СУУДАЛ

Галд суусан бол “Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа сууха” тарнийг уншиж галаас гэмтэх хэмээн шүдэнз зураад усанд хийж зүүн хойш, баруун зүгт цацна. Зүг гаргагч нь зүүн урд зүгт гарч, урдаас ирнэ.

ШОРОО СУУДАЛ

Баруун зүгт гарч, нар зөв тойрч баруун урдаас ирнэ. Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сүсэглэж “Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа” тарнийг уншиж, шороо чулуу хөдөлгөн тарнийг модонд урьж, зүүн, зүүн урд зүг рүү цацна.

ТӨМӨР СУУДАЛ 

Баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ. Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сүсэглэж төмөрт хүрээд “Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа”  тарнийг уншиж, галд урьж, хойт, урд зүг рүү цацна.

ОГТОРГУЙ СУУДАЛ 

Зүүн хойш гарч, нар зөв тойрч, баруун хойноосоо ирнэ. Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сүсэглэж “Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа” тарнийг уншаад агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацна.

УС СУУДАЛ

Зүүн гарч, зөв тойрч хойноос ирнэ. Усанд осолдохгүй хэмээн сүсэглэж “Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа” тарнийг уншаад цас, гол дээгүүр гараад тарнийг шороонд урьж, баруун, зүүн хойт зүг рүү цацна.

УУЛ СУУДАЛ

Баруун хойш гарч, зүүн хойноос ирнэ. Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сүсэглээд “Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа” тарнийг уншаад шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд урьж, урд, хойт зүг рүү цацна.

МОД СУУДАЛ

зүүн урагш гарч, нар зөв тойрч, зүүн зүгээс ирнэ. /Энэ жил огторгуйн хар нохойны ам цог хийморийн зүгт харж буй тул эмийн зүгт гарах/. Модноос гэмтэхгүй хэмээн сүсэглээд “Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа” тарнийг уншаад модонд хүрч, тарнийг төмөрт урьж, баруун урд зүгт, баруун хойт зүг рүү цацна.

ХИЙ СУУДАЛ

Урд зүгт гарч, нар зөв тойрч зүүн урдаас ирнэ.Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сүсэглэн “Ум базар падма мамаа бизаяа суухаа” тарнийг уншаад салхинд цаас хийсгэн, тарнийг модонд урьж, баруун хойт, баруун урд зүг рүү цацна.

Гахай жилийн хөлөл, суудал, төрсөн огноо

Хөлөл хүйс Төрсөн он
Гал Эр 2019  2011  2003  1995  1987  1979  1971  1963  1955  1947  1939  1931
Эм 2015  2007  1999  1991  1983  1975  1967  1959  1951  1943  1935  1927
Шороо Эр 2018  2010  2002  1994  1986  1978  1970  1962  1954  1946  1938  1930
Эм 2016  2008  2000  1992  1984  1976  1968  1960  1952  1944  1936  1928
Төмөр Эр 2017  2009  2001  1993  1985  1977  1969  1961  1953  1945  1937  1929
Эм
Огторгуй Эр 2016  2008  2000  1992  1984  1976  1968  1960  1952  1944  1936  1928
Эм 2018  2010  2002  1994  1986  1978  1970  1962  1954  1946  1938  1930
Ус Эр 2015  2007  1999  1991  1983  1975  1967  1959  1951  1943  1935  1927
Эм 2019  2011  2003  1995  1987  1979  1971  1963  1955  1947  1939  1931
Уул Эр 2014  2006  1998  1990  1982  1974  1966  1958  1950  1942  1934  1926
Эм 2012  2004  1996  1988  1980  1972  1964  1956  1948  1940  1932  1924
Мод Эр 2013  2005  1997  1989  1981  1973  1965  1957  1949  1941  1933  1925
Эм
Хий ЭрЭм 2012  2004  1996  1988  1980  1972  1964  1956  1948  1940  1932  19242014  2006  1998  1990  1982  1974  1966  1958  1950  1942  1934  1926

Тайлбар: Төмөр, Мод суудлын хувьд эр, эм хүмүүний он адил болно.