Энэ жил ихэнх нутгаар цас ороогүйн улмаас мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар тууж худгаас услаж байгаа аж.

Харин баруун бүсийн зарим аймагт цас ихтэй байгаагаас мал өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа юм байна. Мөн сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарах тул малаа алсын бэлчээрт бэлчээхгүй, бага насны хүүхдээр мал хариулуулахгүй байх, хувийн бэлтгэлээ сайтар хангаж, дулаан хувцастай малаа хариулах зэргээр сонор сэрэмжтэй байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн анхааруулж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд тус яаманд хариуцлагатай жижүүр, "Малчин лавлах 109 мэдээллийн төв"-ийн утас ажиллаж цаг үеийн шуурхай мэдээллийг өгч байгаа аж. Мөн тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон суманд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, мэдээллийг шуурхай хүргэж байгаа гэнэ.