Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 9. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 5. Санчир гараг. Дэлгэрүүлэгч одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр.  

Барилдлага: Идэр 
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 
Суудал: Уул

 Өдрийн наран 8 цаг 06 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.