Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 5. Адъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, Таван шар мэнгэтэй шар бар өдөр.  

Барилдлага: Идэр 
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 
Суудал: Уул

Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, ан гөрөө хийх, мал муулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.