УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар шийдвэрлэсэн. УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал их байгаагаас ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болсон байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 10-наар зарлана гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан мэдээллээ. 

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар жагсаалтаар баталсан УИХ-ын тогтоолоос гадна Улс төрйин намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлахгын тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж, ажлын хэсгүүд бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.