“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг сар шинийн босгон дээр төрийн өндөр дээд одон медалиар шагнуулсан ажилтнуудаа хүлээн авч уулзан, баяр хүргэсэн байна.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр тус яамны байран дээр төрийн одон медалийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнуудад гардуулжээ.

“Алтан гадас” одонгоор Ерөнхий Удирдлагын газар хариуцсан дэд захирал Д.Энхболд, Салбарын уулын хэлтсийн Экскаваторын оператор Н.Цогт, Салбарын уулын хэлтсийн Экскаваторын оператор Н.Баасанжав, Хөдөлмөрийн хүндэт медалиар Салбарын уулсын хэлтсийн Автосамосвалын оператор Т.Энхбаатар, Ерөнхий инженер бөгөөд гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Б.Мөнхбаатар нар тус тус шагнуулж, ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн байна.