Карли Магуире гэх 22 настай австрали бүсгүй түргэн хоол, зайрмаг, шарсан төмс, шоколад зэрэг амттанд дурлагч нэгэн байжээ. Хэт их идэлтийн үр дүнд түүний биеийн жин 90 кг болтолоо нэмэгджээ. 

Тиймээс өөртөө анхаарал тавих цаг болж, түргэн хоолноос татгалзан бэлтгэл сургуулилт хийж, зөв хоололтын дэглэм барьж эхэлсэн байна. Карлигийн хоолны 80 хувь нь эрүүл хоололт бол 20 хувь нь идэх дуртай зүйлс багтдаг аж. Түүнчлэн долоо хоногт 4-6 удаа сунгалт болон кардиогийн дасгал хийдэг болжээ. Үүний үр дүнд ердөө 24 долоо хоногт 26 кг жин хассан байна.