Манай улсын 46000 орчим иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байна. Тодруулбал,тус улсад хууль бусаар ажиллаж амьдардаг 15000 гаруй иргэд байдаг бол гэрээгээр ажилладаг 7000 орчим, оюутан 7000 орчим, аялал жуулчлалаар ирж очдог 23000 орчим монгол иргэд байдаг аж.

Судалгаагаар 2014 оноос хойш буюу сүүлийн 4 жилд хууль бусаар ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн тоо 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Мөн Солонгос хүнтэй гэр бүл болсон 2300 гаруй монгол эмэгтэйчүүд байдаг бол 150 эрэгтэй тус улсын эмэгтэйчүүдтэй гэр бүл болжээ. 50 сая хүн амтай тус улсад гадаадын 2 сая иргэн ажиллаж амьдардгаас гэмт хэрэгт холбогдсон байдлаараа манай улсын иргэд тэргүүлдэг болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

niigmiintoli.mn