Шен Хантер гэх 29 настай америк бүсгүй олон мянган долларын орлого хялбар аргаар олдог нэгэн. Тэрбээр эрчүүдтэй төлбөртэй болзоонд яваад л цалин авна. 

Нэг үдэш хамтдаа оройн зоог барихад л түүнд мөнгө орж ирнэ гэсэн үг. Тэрбээр энэ ажлаасаа огт ичдэггүй бөгөөд найз залуу ч түүний ажлыг дэмждэг гэнэ. 

Анх найз залуутай муудалцсан салсан байх үедээ буюу хоёр жилийн өмнө болзооны сайт руу орсноор анх санаагаа олж байжээ. Түүний болзоо зөвхөн Америкт ч биш дэлхийн хэд хэдэн оронд ч төлбөртэй болзоонд уригдаж байжээ. 

Ерөнхийдөө миний болзооны ханш 300 доллар байдаг мэдээж хэрэг бусад зардал болон бэлэг сэлт энэ үеэд орохгүй. Одоо бараг энэ ажлаа хийснээр 50 мянга гаруй долларын ашиг олсон гэж Шен ярьжээ.

Түүний энэ ажлыг найз залуу дэмждэг бөгөөд болзооны дүрэмд сексийн ямар ч асуудал үүсгэхгүй байх хатуу дүрэмтэй учир түүний залуу үүнд бухимддаггүй гэнэ.