Уулын спорт, явган аяллын “Оргил өөд” клубын гишүүд өнөөдөр Алтай таван богд ууланд осолдож, таалал төгссөн Гавьяат тамирчин, ахмад уулчин Л.Болдбаатарын гэгээн дурсгалыг хүндэтгэж, хойчийн буянд зориулан 1000 зул өргөлөө.

Уулчид, уулын спорт сонирхогч залуусыг эгнээндээ нэгтгэсэн тус клубынхэн “Бэтүб” хийдэд буян хурсан энэхүү ёсыг үйлдсэн юм.

Гавьяат тамирчин Л.Болдбаатар нь 8000 метрт авирсан Монголын анхны уулчин, уулын спортын шилдэг тамирчин байлаа. Тэрээр Алтайн таван богд, Малчин ууланд авиралт хийж яваад осолдож, таалал төгссөн.

                                                                Ум ма ни бад мэ хум

                                                            Ум сайн амгалан болтугай