НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны азтанууд өчигдөр орой тодорлоо.  Тохиролд 2019 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. Энэ хугацаанд нийт 36,129,645 баримт хэвлэгдсэнээс 23,905,820 баримт системд бүртгэгджээ. 

Энэ удаагийн тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан 23,771
100 мянган төгрөгийн азтан 2,415
1.0 сая төгрөгийн азтан 213
5.0 сая төгрөгийн азтан 28
10.0 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорлоо. Харин 50 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.