Хувиараа такси эрхлэгчид буюу "халтуурчид"-ыг өчигдөрөөс 100 мянган төгрөгөөр торгож эхэлжээ гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарсан билээ.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр энэ шийдвэрийг цуцалсан байна. Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас товч мэдээлэл хийж, хувиараа таксинд явж буй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох ажлыг Нийслэлийн тээврийн газраас хийж эхэлснийг Засгийн газраас буюу Зам тээврийн, хөгжлийн яамнаас зогсоосон болно.

Иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль давамгай хэрэгжүүлэх нь буруу гэж Засгийн газрын тэргүүн үзэж, чиглэл өгсөн тул хувиараа таксинд явж буй иргэдийг торгохгүй гэж мэдээлэв. 

Өчигдрийн байдлаар энэхүү шийдвэрийн улмаас 10 гаруй хүнийг 100 мянган төгрөгөөр торгосон гэх мэдээлэл байна.