Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит их хурал хоёрдугаар сарын 28-нд болно. Уг хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох юм.

МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав, "CEO" клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, "UFC" группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин нар нэр дэвшихээ илэрхийлээд байсан.

Тэгвэл "Буян" компаний захирал,  БНН-ын дарга Б.Жаргалсайхан мөн уг өрсөлдөөнд оролцохоор болж, бүртгүүлжээ.