Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд байрлах аж ахуйн нэгжийн харуулын байранд 2019 оны 02 дугаар сарн 21-ний өдрийн 08:00 цагийн үед “Хүн гэмтсэн байна” гэсэн дуудлага тус дүүрэг дэх цагдаагийн хэлтэст ирсэн байна. Дуудлагын  дагуу очиж шалгахад тус байгууллагын харуул 50 настай эрэгтэй “Г”, харуул 24 настай, эрэгтэй “П” нар нь ээж солилцох үедээ “ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙСЭНГҮЙ” гэх шалтгаанаар хоорондоо зодолдож “Г” гэмтсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна.