Хүнд итгэхэд бэрх болжээ. Хэдэн сарын өмнө нэг хүүхэнтэй танилцаад би ч өмнө нь амьдрал зохиож байсан. Хүнд итгэлгүй болсон байлаа. Тэгээд энэ бүсгүй л хань болох байх гээд итгэж хайр халамжаар дутаахгүй бүхнээ л зориулсан.

Маш их дассан байсан. Би ч бие нь өвдөнгүүт эм тариаг авч өгөөд эмнэлэгийн зардал гээд л ,чи ингэж явахгүй ээ гээд гоо сайхан аль болох талаас нь дэмждэг байлаа. Бүүр төлбөрийг төлсөн, тусдаа гарах талаар бодож ч байлаа. 8 сард паб ажилуулая би ажлаа хийгээд явая, чи тэр бүгдээ хариуцаад яв гэж ярилцаж төлөвлөсөн байлаа. Гэтэл өнөөдөр архи уучихсан согтуу утсаа авахгүй унтраагаа л асаагаа л, оюутаны байранд байдаг юм. Тэгээд л хамт байдаг хүнээс нь асуутал 6 гээд гараад явсан үсчин орно гэж хэлсэн гэсэн. Одоо буудалд л байгаа юм шиг байна. Хүнд итгэхэд бэрх болжээ. Яагаад зүгээр бие биенээ хуурахгуй урагшаа хамтдаа алхаж чаддаггүй юм вэ. Би гэхдээ архи ууж арчаагаа алдах хүн биш л дээ. Үнэхээр гомдож байна, одоо үнэндээ л итгэх хайрлах халамжлах тийм сэтгэлийн тэнхээ үлдсэнгүй, зүгээр л ажлаа хийгээ л ганц бие сайхан амьдаря л гэж бодож байна.