Сайн байцгаана уу? Би одоо 17той. Хэд хоногийн дараа нэг нас нэмэх гэж байгаа. Хойд эцэгтэй л дээ. Гэхдээ аав маань намайг байнга загнахаас биш гар хүрж байгаагүй ээ. Манайх түрээсийн байранд амьдардаг юм.

Би найз залуутай. Үерхээд 2 жил болох гэж байна. нэг ѳдѳр манай хүн надад хэрэгтэй бичиг цаасыг маань бариад ѳглѳѳ эрт хүрж ирсэн юмаа. Тэгээд хамт гарах гэж байтал аав маань ирсэн. Намайг найз залуутай гэж хэлхээр уурлаад таарвал тэр гѳлгийг чинь ална шүү гээд байдаг болхоор би сандарсандаа цонхоор гарчих гэж хэлээд гаргатал аав нѳгѳѳ цонхоор харчихсан байсан хаалга ѳшиглѳѳд л ороод ирсэн. Намайг алгадчихаад араас нь цонхоор буугаад манай найз залууг зодсон одоо би энийг чинь ална гээд л орилоод. Буцаж гэрт оруулж ирээд бид 2ыг загнасан. Эхлээд боловсрол хүүхдүүдээ гээд л уур нь гараад эвтэйхэн яриад цай уучихаад гар гэж хэлж байсан. Тэрнээс хойш намайг ахиад уулзаад үзээрэй би алчихаад шоронд орно шүү гээд л.

Харин сүүлийн үед аав маань надтай их гоё харьцаад л сайхан ааштай л байгаад байгаа ѳмнѳ нь утас дугархаар хэн юм гээл утсаар ярьж байхад би чамайг ална шүү гээл орилдог одоо тоохчгүй л байгаа. Ээж маань Намайг ядаж албан ёсоор танилцуулчихаад гэр орондоо авчирахгүй гээд л загнаж байсан. Удахгүй миний тѳрсѳн ѳдѳр болох гэж байгаан тэр ѳдрѳѳ найз залуугаа аав ээж 2тойгоо албан ёсоор танилцуулъя гэж бодоод байгаа хэрэв тэгвэл ахиад зодох болов уу уурлах болов уу гэсэн бодол толгойноос гардаггүй ээ. Ядаж танилцуулчихаад айх айдасгүй уулздаг болмоор байна.

Харин энэ тухайгаа яаж эцэг эхдээ хэлэх вэ гэж бодоод л байна. Хэлвэл Үгүй юу яриад байгаан гэх юм болов уу. Гэхдээ би гайхаад байдаг юм. Би ямар бусад охид шиг одоо хүүхэдтэй болоод гэрийн дээд сахих гэж байгаа бишдээ. Та нар минь юу гэж бодож байна надад зѳвлөѳч гуйя. Сѳрѳг коммент битгий бичээрэй. Дэндүү нуршсан бол уучлаарай.