Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2019 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас Алтайн уулархаг нутаг, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд, Дорнод-Монголын тал нутаг болон цас багатай газраар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Их төлөв цэлмэг. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. 0-2 хэм дулаан байна.

2019 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3 дугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.