Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох талаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 11.30 цагт хийхээр товлосон билээ. 

Ээлжит бус VII хурлын эхэнд хэлэлцэх асуудал болох нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг баталсан юм. Хэлэлцэх асуудлыг танилцуулахын өмнө НИТХ дахь АН-ын бүлэг горимын санал гаргаж, нэг цагийг завсарлага авлаа. 

Ингэснээр НИТХ-ын ээлжит бус хурал 12.30 цагт үргэлжлэхээр болов.

НИТХ-ын ээлжит бус хурлын үеэр ТҮЦ эрхлэгчдийн холбооныхон С.Амарсайханыг хотын дарга болгохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, НИТХ-ын дарга Улаанбаатар хот дахь ТҮЦ-нүүдийг буулгах шийдвэр гаргасан бөгөөд амлалтандаа хүрээгүй гэж иргэд хэлсэн бол НИТХ-ын хэвлэлийн албанаас "НИТХ-ын дарга бодлого тодорхойлдог болохоос биш ТҮЦ буулгах шийдвэр гаргадаг хүн биш. Албан бичгээр нэрсээ өгсөн бол НИТХ-ын хуралд орж, саналаа хэлэх боломж байсан. Улс төрийн зорилготой гэж харж байна" гэсэн тайлбар өглөө.