Нэрийг минь нууцлаад өгөөрэй ... Сайн байн уу би одоо 31 тэй нэгэн хувийн байгууллагад ажилладаг. Би хөдөө ажилладаг байсан болохоор манай эхнэр намайг хөдөө байх хооронд салсан юм.

Хэсэг ганцаараа байж байгаад нэг хүнтэй танилцаж хамт амьдрах болсон. Гэвч асуудал эхнээсээ гарч эхэлсэн юу вэ гэхээр тэр хүн рүү орой үдэш янз бүрийн хүн залгана бас facebookeer чат ирнэ. Энэ бүхнийг мэдээгүй л юм шиг байдаг байсан. Намайг хөдөө ажлаар явахаар ерөөсөө утсаа авахгүй, гадуур явж архидан тэгээд л уучилаарай гэж хэлнэ, дахиад ингэхгүй ядаж байхад цалингийн зээлтэй хэрнээ зээлээ төл гээд мөнгө өгөхөөр үрчихнэ, дахиад л мөнгө өгнө бас хэрэглээний мөнгө байр хоол гээд л зардалууд гарч өгнө. Тэр хүн бүх зүйл дээр хэзээ ч туслаж байгаагүй. Тэгээд сүүүлдээ салая гээд хэлэхээр нь тэгье гээд л хэлсэн л дээ. Харин хэсэг холбоогүй байж байгаад дахиад л гараад ирнэ. Салах гэхээр аав ээж гэрийнхэнийгээ дууддаг учир ингээд л нэг сонин амьдралтай хүн болсон. Би уг нь ном унших дуртай энэ хүнтэй амьдарч эхэлсэнээсээ хойш ном авч чадахаа байсан.

Яавал энэ эмэгтэй надаас холдох бол. Би яг яах ёстой вэ. Жич энэ хүн надаас нэлээн эгч хүн байгаа юм