“Номин талст” хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн монголын бүх сайхан ээжүүд, охид бүсгүйчүүддээ зориулан “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх нэртэй хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр буюу 3 сарын 8-нд 19:00 цагаас ганцхан удаа “SS-CLUB”-д хийхээр товоо зарласан билээ. Тэрээр тус тоглолтоо бүх сайхан эмэгтэйчүүддээ зориулахын зэрэгцээ өөрийнхөө хайрт ээждээ дээдийн дээд хүндэтгэл үзүүлж ийнхүү тоглох гэж байгаагаа мэдэгдсэн юм.

   “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээн нэрлэж Нар, Сар, Эмэгтэй хүн гуравыг энэ ертөнцийг гийгүүлэгч нь хэмээж, ихэд дээдлэн хүндэтгэсэн тус тоглолтонд олон гайхалтай уран бүтээлчид оролцох нээ. Тодруулбал: МУ-ын Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Т.Баясгалан, Азийн ятгын хатан хаан МУСТА Ч.Мөнх-Эрдэнэ, МУ-ын Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ийн 9-н хатад, Яруу найрагч Ц.Хулан, Улсын Филармоны Баянмонгол чуулга зэрэг олон гайхалтай уран бүтээлчид дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хоршин дуулж бүжих нээ.

   Дашрамд дуулгахад “Гэрэлт үзэсгэлэн гоо” хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтонд 400-н зочин оролцох боломжтой бөгөөд хүрэлцэн ирсэн зочид бүр хүндэтгэлийн ширээнд тухлан сууж хайртай дотны хүмүүстэйгээ амттан бүхний дээдийг зооглож, аялгуут сайхан дуу хууранд уяаран бүжиж, баясан цэнгэж нэгэн оройг аз жаргалаар бялхаж өнгөрүүлэх нээ. Ингээд эрчүүд та бүхнийгээ хайрт ээж, халамжит хань, хонгорхон охинтойгоо МУСТА Т.Дэлгэрмөрөнгийн тоглолтонд хүрэлцэн ирж хайртай бүхэнтэйгээ баярлаарай.

Таныг урлагийн тэнгэр ивээг...