Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай А нэгдүгээр сарын 22-ны өдөр золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарсан.

Уг хэргийг шалгах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хоёр хүнийг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд задлан шинжилгээний хариу гарсан юм. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул одоогоор шинжилгээний хариуг нууцалж байгаа аж.