Сайн байна уу энэ өдрийн мэнд хүргэе би эрэгтэй одоо 30 хүрж явна амьдралаа нэг удаа алдаж үзсэн түүнээс хойш эмэгтэй хүнтэй дотно болоогүй байж байгаад өнгөрсөн оны сүүлчээр нэгэн бүсгүйтэй танилцасан юм.

Миний хувьд үнэхээр сайхан байсан тэр их ажилсаг үзэгслэнтэй халамжтай эхэндээ мэдээж сайхан л байсан дотонсох тусам тэр бусдаас намайг харамлаж миний бүх зүйлийг санаатай ч бай санаадгүй ч бай үзэж эхэлдэг болсон. Мэдээж түүнтэй учирхаас өмнө өөр эмэгтэй хүнтэй харьцдаг байсан гэхдээ маш энгийн ямар нэгэн асуудал үүсгэж байсан удаа байхгүй. Тэдгээрийн чат энэ тэрийг харчихаад ууралдаг байсан ч би бүх зүйлийг тайлбарлаж хэлдэг байлаа. Сүүлдээ хардалт нь улам ихссэн би гуйж тайлбарлаж уурлаж тэр бүү хэл нүдэндээ нулимстай гуйж хүртэл үзсэн. Саяхан ажлын шугамаар холын хамаатандаа тусалхаар болсон юм Гэтэл түүнтэй хардсан би аргаа бараад ээжээрээ тайлбарлуулж хэлсэн ч тэр ойлгохгүй надад гомдож маргаан үүссэн. Нилээн ширүүн одоо огт харьцаагүй болсон. Фэйсбүүкийг минь блок хийчихсэн би яах учираа үнэхээр олохгүй нь.

Анх байснаас тэс өөр хүн болчихсон аятай   байх юм. Хардах тоолонд би тийм зүйл хийгээгүй хийх ч үгүй болхоор маш их стресдэх юм. Түүнээс болж уур бухимдал ихтэй болчиж. Би яавал зөвхөн түүнийх гэдгээ ойлгуулж зөвхөн түүнд хайртайгаа мэдрүүлэх вэ. Би хувьдаа хэсгтээ холбоогүй байж түүнд бодох хугацаа өгөх нь зөв юм болов уу гэж бодох юм. Харин тэгж байх зуур энэ харьцаа маань түүний хувьд бүх зүйл дуусгавар болчих вий гэхээс шөнө нойр ч хүрэхгүй юм. Хардахыг нь болиулах гэж бүхий л зүйлийг оролдож үзсэн өөрөөрөө жишээ болгож өөрийх нь утсыг үздэггүй гадуур гарахад нь хориглодоггүй нэг бус удаа утсаа унтраагаад явахад нь ч маргаан үүсгээгүй цаашлаад тоглоом шоглоомоор өөрийг нь хардаж нэг хүртэл үзлээ одоо үнэхээр яах учираа олохгүй нь.

Би архи нээх хэрэглээд байдаггүй ч ийм байдалд орсноос хойш уух сонирхол ихсээд байх юм хорвоод түүнээс өөр миний сэтгэлийг булаасан тийм сайхан эмэгтэй байхгүй байх бид 2 ийн ганцхан асуудал нь хардалт болоод байна. Надад туслаач би үнэхээр цөхөрч байна.........нэмж хэлхэд би энэ бүхнийг тэвчээд цаашдаа амьдарна гэж шийдвэл бид 2 хамт байх нөхцөл бололцоо бүрэн бүрдчихсэн байгаа харин цаашдаа амьдрал зохиогоод бүх зүйл сайхан болж байхад хувийн шалтгаанаар ч бай ажлын шалтгаанаөр надтай эмэгтэй хүн харьцвал түүнээс болж одоо байгаагаас бүр илүү их маргаан үүсэж ахиад амьдралаа алдах вий гэхээс айж байна тийм учираас л та бүхнээс зөвөлгөө авах гэсэн юм_

Надад гарц гаргалгаа хэлж тус болооч аль аль талдаа 2 биенээсээ салчих хүсэлгүй байгаа гэж бодож байна миний хувьд тэр тусмаа би энэ л хүнтэй цаашдын амьдралаа төсөөлж байгаа ч өнөө маргаашаа ирээдүйгээ бодхоор эрсдэл өндөр болоод ахиад бяцхан зүрх өнчирж ахиад сэтгэлийн зовиуртай болж ахиад амьдралаа алдах вий гэхээс эмээж байна.....