БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Ерөө, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгороор 5-10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус  дулаан байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дундговийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшиж, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.