Олон улсын эмэгтэйчүүдийн баяр тун удахгүй болох гэж байгаа билээ. Энэхүү баяраар олон сайхан эмэгтэйчүүдээ баярлуулахаар урлаг соёлынхон тоглолтоо хийдэг. Тэгвэл Монгол поп опера “Увертюра” хамтлаг “VIP” тоглолтоороо бэлэг барих юм.

Тус хамтлагийнхан “Жамаас", "Тэнгэр ээж минь өршөө", "Тэнгэрийн хүү", "Ээж минь", "Халуун элгэн нутаг", "Тэмээн сүргийн говь" зэрэг хит дуугаараа олонд эчнээ танил болсон.

Зөвхөн 500 хүнийг онцлон 100 хувь амьд эгшиглэх “VIP” тоглолтын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарчээ. Уг тоглолтод гуравдугаар сарын 08-нд 18:00 цагт  “One Event Hall” болох юм. Тасалбарыг 90003322, 99998959 утсаар захиалаад үнэгүй хүргүүлэх боломжтой.

 

Д.Ана