Сайн байцгаана уу? Та нараас асуух зөвлөмж хүсэх зүйл тулгарлаа надад . Би одоо 23настай байдаг л эмэгтэй хүн . 2жилийн өмнөөс нэг залуутай уулзаж энэ зунаас хамт амьдрах болсон юм .

Жирэмсэн боллоо .Тэгэхэд Хадам аав хадаг сүй тавина гээд сүйд майд болллоо Хүүхэд маань 3сартайдаа эндчихсэн юм тэрнээс хойш хадаг сүйний яриа тасрав .Ээж нь байнга шахуу архи ууна . Намайг "Чи муу олон эртэй банзалдаж байж хүүхдээ зулбуулаа биздээ Муу гичий минь хэлэх хэлэхгүй үгээр их хэлсээн би тэвчээд гарсан .Охин дүү нь нүд үзүүрлээд байхад би тэсээд гарсан . Надад ер нь тэдний талынхан их дургүйм шиг байгаамөө Хадам аав маань уг нь надад их сайн миний охин гээд л өхөөрдөөд байдаг байсийн Хүйтэн хөндий байшинд ганц дулаан нэмч өгч байсан зүйл найз залуу бас хадам аавын сайхан зан байлаа . Нэг өдөр хэрэг мандсаан тэдний гэрт хэрүүл гарлаа явж явж нөгөө хэргийнх нь эзэн нь би болж таарсийм юу болсон бээ гэхээр Би уг нь дүү охинтой нь гайгүй харьцаатай л даа гэхдээ 2ууланхнаа байхдаа надад сайхан аашилдаг байсийн байна лээ . Тэгээд хэрүүл маргаан болсон чинь Хадам аавын ааш эрс өөрчлөгдөж "Нэг хүнээс болж гэр ийм болж байна" гээд уурлахад би уйлаад хувцасаа аваад гарсан . Гэртээ ирсээн Одоо ч гэртээ ээж аавтайгаа хамт байгаа л даа Найз залуу маань намайг дагаад ирсөөн. Одоо л гол асуудал эхэллээ .

Намайг даргатай минь хардаад ажлаас минь гаргачихсан Одоо ажил хийе гэхээр хийлгэхгүй гэртээ бай гэсэн .Дэмий байгаад яахуу гээд орчуулга энээ тэрээ сургалт суртчилгаа гээд би гэртээ зүгээр суудаггүй л дээ . Энэ ч яахав . Гол хамгийн муухай зан нь Би Би Би гэж ярина би ингэж байна би тэгж байна би ажил хийж байна ядарч байна гэнэ . Би орой ирэхэд нь хоолтой ундтай гэр цэвэрхэн байдаг . Гэрт юу ч хийлгэдэггүй хааяа нэг аяга угаана . Өөр ч юм хийдэггүй л дээ. МАНАЙ аав ээж эхэндээ сайн байсан н/залууд одоо бол тийм ч дуртай бишээ. Дээр нь ядаж байхад Гоншигнуур. Чи тэглээ чи ингэлээ намайг тоосонгүй намайг тэгсэнгүй гээл өдөр болгон хэрүүл салахаа байлаа .

Би одоогоор хөлөө гэмтээгээд хэвтэрийн байдалтай байгаа л даа эхний өдрөө л намайг жаахан тойглох чамай яадсан байх одоо бол байхгүйээ мөнхийн утсаа ширтээл тоглоостой Одоо больчих гэхээр чи тоглоод би тоглож болохгүй юу гээд хэрүүл эхэлнэ .( би хааяа нэг л бажи тоглосоод бдийн. Өөрийг нь гэрт байхгүй үед л тоглодийн) Салая гэхээр салахгүй .Би одоо энэ хүнийг яах вэ ? Аав ээж минь бүүр дургүй болж гүйцлээ .