Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын хуваарь батлагдлаа.

ЭЕШ-ын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны  хоёрдугаар сарын 14-ний өглөө 09.00 цагт эхэлж, 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.

Дашрамд дуулгахад, Энэ жилийн элсэлтийн шалгалтын дүн шалгалт өгсөн даруйдаа гарах юм.