Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос монгол эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой тоон мэдээллийг бэлтгэжээ.

Монгол Улсад 1,646,600 эмэгтэй амьдарч байгаагаас 583.4 мянга нь ажил хөдөлмөр эрхлэн, сард дунджаар 910.1 мянган төгрөгийн цалинтай байгаа юм.  Мөн монгол бүсгүйчүүд дунджаар 26 насандаа гэр бүл зохиодог аж. 

Түүнчлэн 2018 оны байдлаар манай улсын нийт хүн амын 1 646.6 мянга нь эмэгтэйчүүд байна. Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд 5 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой.

Харин 583.4 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг. Тэдгээрийн сарын дундаж орлого 910 мянган төгрөг байна.