Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр маргааш тохиож байна. Энэ өдөр олон залуус эмэгтэйчүүдээ баярлуулна. Урлагийнхан тоглолтоо жил бүрийн энэ өдөр ээжүүд, эмэгтэйчүүддээ зориулан өргөн барьдаг билээ. Энэ жил Монгол поп опера “Увертюра” хамтлаг зөвхөн 500 хүнийг онцлон 100 хувь амьд эгшиглэх “VIP” тоглолтоо гуравдугаар сарын 08-нд 18:00 цагт  “One Event Hall” өргөн барина. Тасалбарыг 90003322, 99998959 утсаар захиалаад үнэгүй хүргүүлэх боломжтой.

Мөн Улсын драмын эрдмийн театрын “Бүсгүйн зурвас” жүжиг, зохиолын гурван дуучин бүсгүйн “Сүүн аялгуу” тоглолт, Улсын филармонийн “Бүсгүй танаа”, “Миний сайхан ээжүүд”, поп дива Ж.Алтанцэцэгийн “Хайр гэж…”, “Хурд хамтлагийн “Зураг шиг бүсгүй”, “Нюанс” хамтлагийн “Бүсгүй танд”, “Камертон” хамтлагийн “Хайр”, дуучин н.Лодкогийн “Гэргий”, “Best hit`s” хэмээх “Соёл-Эрдэнэ”, “Өргөө ” болон бусад уран бүтээлчдийн хамтарсан тоглолт зэрэг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан олон тоглолт болно.