Нэгэн цагт эх орноо төлөөлөн "Дэлхийн мисс"-д явж байсан загвар өмсөгч, мисс Э.Сэлэнгэ чамгүй дуулиантай нэгэн. Харийн оронд мөнгөний төлөө нүцгэн зургаа авахуулж байснаа хүлээн зөвшөөрсөн түүний хагас нүцгэн болоод дотоожгүй зураг цахимд ертөнцөд тархан олныг алмайруулсан удаатай. Тэгвэл тэрбээр Америкт өндгөн эсийн донор болсон тухайгаа нэгэн нэвтрүүлэгт орох үеэрээ дуулгаж байсан билээ.

 

 

 

Харин энэ талаар цахим хуудаснаа түүнд тусалсан нэгэн эмэгтэй "Энэ хүн "эскорт" гэдэг биеэ үнэлдэг шахуу юм хийж байхад нь би аварч толгой хоргодох газар олж өгч байсан. Тэр үед сэтгэцийн өвчтэйг нь ч мэдээгүй ээ, зовж яваа нэгэндээ тусалж байна л гэж бодсон. Ингээд мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь өөрийн ажилладаг эмнэлэгтээ зуучилж эмч нартайгаа уулзуулж өгсөн. 15,000$-р өндгөн эсээ донорлож болох талаар би өөрөө эмч нартаа санал гаргаж өгсөн юм. Монгол хүнээ л бодсон маань тэр. Даанч энэ хүн сэтгэцийн эрүүл мэндээрээ тэнцээгүй учир донор болоогүй төдийгүй тэрийг нь шууд хэлэхэд хэцүү байсан учир та тэнцсэнгүй гээд орхисон. Гэтэл эмнэлэг дээр дуудаагүй цагт хүрч ирэх, эмнэлгийн эрэгтэй ажилчидтай хувийн харилцаанд орохоор дайрах, тэр байтугай өөр нэгэн өндгөн эсийн донор эмэгтэйг зодох гээд санаанд багтамгүй сонин аймар үйлдлүүд гаргаж байсан. Хууль цагдаа дээрээ тулахад нь би угаасаа сэтгэцийн өвчтэй хүн ш дээ гээд болиулаад монгол явахыг нь л хүлээлгэсэн. Тэр хооронд монгол явтлаа хөгшин шар өвгөчүүдтэй энэ тэнд яваа харагдсаныг нь монголчууд мэднэ. Тийм байж ингээд худлаа яриад яваад байдаг нь бүүр хэрээс хэтэрч байнаа. Монголоос Америкт донор болсон анхны хүн би ч гэх шиг, миний нэг хүүхэд америкт байгаа, би үрчлүүлцэн ч гэх шиг. Эхлээд яаж ингэж худлаа ярьж чаддаг юм болоо гэж боддог байлаа. Одоо сүүлдээ энэ үнэхээр өөрийгөө өндгөн эсээ өгсөн гэж бодоод яваа юм биш биз дээ ч гэж санаа зовох шиг. Энэ хүнээ албадан эмчилгээнд оруулж чадахгүй бол иймэрхүү хортой худал яриаг нь битгий дэвэргээд байгаачээ. Энэ хүний яриа чинь ор үндэслэлгүй худлаа шүү. Ийм хүнээс хэн хүүхдийн материал авах юм бээ. Ойлгомжтой гэж бодож байна" хэмээн няцаалт хийв.