2019.3.17, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.3.17, Ням гараг
  • Наран ургах шингэх: 7.01-18.58
  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.