Дэлхийн алдарт дуучин Нана /Даркмен/-ын Монголд тоглох “Remember the time” тоглолт болоход гуравхан хоног үлджээ.

Тэрээр 28-ны өглөө манай улсад бууж, хөтөлбөрийн дагуу Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон фэнүүдтэйгээ уулзаж, орой нь VLVT membership club-т зохион байгуулагдах VIP үдэшлэгт оролцох аж.  

Тоглолтын бэлтгэл ажил хангагдаж дууссан талаар зохион байгуулалт менежментийн багийнхан мэдэгдсэн бол тасалбар эрэлт ихтэй, борлуулалт сайн байгаа аж. Easyticket.mn-ий тасалбар дуусч, гүйлгээгээ хаасан байна. Одоо тоглолтын тасалбарыг “UB Palace” болон Бишрэлт их дэлгүүрийн билетийн кассаар, мөн 1199 үнэгүй хүргэлтээр захиалж авах боломжтой юм байна.

Зохион байгуулагчдын зүгээс “Манайхан тоглолт болох нэлээд дөхүүлж байж билет, тасалбараа авдаг болохоор сүүлийн хэд хоногт борлуулалт эрс нэмэгдэж, дараалал үүсгэж байна. Тиймээс эртнээс тасалбараа авахыг хүсье” хэмээн уламжилсан юм. 

 

“Бишрэлт” их дэлгүүрийн билетийн касс