Автомашины цонх хагалж, эд зүйлс хулгайлдаг этгээдийг саатуулжээ
11 минутын өмнө

Сонгинохайрхан дүүрэгт “Приус-41” автомашин хулгайлж, 36 автомашины жижиг цонхыг хагалан эд зүйлс хулгайлсан хэрэгт холбогдуулан "Ч" гэх этгээдийг саатуулан шалгаж байна. Сэжигтэн нь мөнгөний хэрэгцээнээс болж хулгай хийсэн бөгөөд бусдын дарамтад орж үйлдсэн гэж мэдүүлэгтээ дурджээ.
Ташрамд дурдахад, Хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлаас хамааран нийтэд тустай ажил, зорчих эрх хязгаарлах, 6 сараас 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.






