Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Нэрээ нууцалж захиа бичихээр шийдлээ. Сүүлийн үед эхнэр маань шал өөр болоод байна. Уг нь бүх юм тэрний хүссэнээр болдог.

Одоо надад найз гэж байхгүй. Би гэрээс гардаггүй. Хүүхдээ хараад л байж байдаг. Өмнө хийж байсан бизнесийг маань янз бүр болсоор байгаад болиулчихсан. Сүүлдээ бүр ажилгүй мөнгөгүй болохоор бүх л юман дээр би ч хэн ч биш боллоо. Надад хайргүй юм шиг ч санагддаг болсон. Тусдаа унтдаг болоод жил болж байна. Би ч сүүлдээ бүр уурандаа хааяа эхнэрээ гомдоочихдог болсон. Хүүхэдгүй байсан бол салчихмаар ч санагдах үе их боллоо. Би ч нэг хашраах гэж нэг хэсэг явж үзсэн л дээ. Араас ирсэн ч гэсэн ахиад сарын дараа нөгөө л эхнэр. Энэ асуудлаа яаж шийдэхээ ч мэдэхгүй байна.