Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Хэрх” тосгонд өнгөрсөн 2017 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 12.00 цагийн орчимд зам дагуу чулуу түүж байсан хүүхдүүдийн нэгнийх нь шуудай хийсэв. Хийссэн шуудайгаа барих гэсэн хүү зам руу гэнэт гүйсний улмаас тухай үед тэр хэсгээр явж байсан машинд дайруулсан байна. Хүүг яаралтайгаар ГССҮТ-д хүргэсэн ч тав хоног эмчлүүлж байгаад өөд болсон юм. Энэ хэргийг үйлдсэн М.Мөнхтулгад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар М.Мөнхтулгын жолоо барих эрхийг 3 жилээр хасч, нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Өөрөөр хэлбэл, М.Мөнхтулга үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан, хувийн байдал буюу сүрьеэгийн 90 хувийн группт байдаг болохоор дээрх ялыг оноосон байдаг.

Үүнийг талийгаачийн ээж Н.Оюунэцэг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа. Түүний хувьд хүүгийнхээ амь насыг 45 383 200 төгрөгөөр үнэлж байгаа. Үүнийхээ задаргааг тэрбээр шүүхийн хэлэлцүүлэгт: Ломбардад  9 845 000 төгрөг, оршуулгын зардалд 7 404 000төгрөг, нэг жилийн ойд  448 500, өмгөөлөгчид 2 000 000 төгрөг, шүүх хуралд оролцох зардал 265 700 төгрөг, хүүгийн авдаг байсан халамжийн 225 000 төгрөгийг 16 нас хүртэл нь тоцоход  24 300 000 төгрөг, үүн дээр  19 963 200 төгрөгийг нэмээд  44 263 200 нэхэмжилж байна. Мөн 26 эр ямааны үнэ 3 120 000 төгрөг, 16 эр хонины үнэ 2 400 000 энэ хоёр нийлээд 5 520 000 төгрөг болж байна. дарь эх дацан хийдэдзул өргөсөн 15 000 бүгд нийлээд 49 783 200 төгрөг болж байгааг нэхэмжилж байна. Шүүгдэгчийн талаас 2017.8.29-ны өдөр өгсөн 2 310 000, 2018 оны 4-р сард өгсөн  1 330 000 төгрөг,18 оны 09-р сард өгсөн 7 70 000төгрөг. Нийт 4 410 000төгрөгийг хасч тооцоод 45 383 200 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол төлбөр барагдуулаагүй байхад тэнсэж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

Талийгаач хүү тархины усжилттай болохоор бие нь том ч сэтгэхүй нь үеийн хүүхдүүдийнхээс хоцрогдолтой, эмнэлгийн хяналтад, эцэг эхийнхээ байнгын асаргаанд байх ёстой хүүхэд байсан гэдгийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс харж болно. Тодруулбал, 2017 оны 06-р сарын 26-ны  өдрийн №37 тоот шинжээчийн дүгнэлтэд М.Мөнхтулга, долоон настай М.Т болон түүний эцэг Мягмар нар замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ.

Осол болсны дараагаар хүүг ГССҮТ-д яаралтайгаар хүргэж ирсэн бөгөөд эмчилгээ хийлгэсэн тав хонгийн төлбөрийг бүгдийг жолоочийн тал бүрэн хариуцсан байна. Мөн хүүг өөд болсны дараа гэрийнхэн нь цогцсыг моргт үлдээсэн бөгөөд жолоочийн ах М.М  Сэлэнгэ аймаг руу авч явсан байна. Хүүг дайрсан жолоочийн зүгээс оршуулгын зардлыг бүрэн хариуцсан аж. Өөрөөр хэлбэл талийгаач хүүгийн ар гэрт 10 000 000 гаруй төгрөг өгсөн байна.

Цагдаа, шүүхүүд хэргийг хянаж үзээд хуулийн хүрээнд шийдвэр гаргасан байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл талийгаач хүүгийн ээж уг хэргийг шалгаж байсан бүхий л төрийн ихэнх албан хаагчийг шалгуулах боломжтой байгууллагад хандаж шалгуулсан тэднийг  ямар нэгэн нөлөөнд ороогүй, хэргийг үнэн зөв шийдсэн гэж дүгнэлт гарсан байх юм.  

Талийгаач хүүгийн ээж уйлж мэдээлэл хийсэн шалтгаан бол шүүхэд нөлөөлөх буюу олон  нийтийн анхаарлыг татах ажээ. Хэрвээ олны анхаарлыг татвал шүүхэд нөлөөлөхөд асуудалгүй гэж үзэх дүгнэсэн бололтой.

Өвчтэй хүүхдийнхээ мөнгөөр л амьдардаг, тэжээгчээ алдлаа 16 нас хүртэлх тэтгэмжийн мөнгийг нь улсаас биш бусдаас нэхэмжилж, хүүхдийнхээ амийг 45 сая төгрөгөөр үнэлсэн энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.

Бид энэ хэргийн талаар талуудаас тодруулан эргэж мэдээлэх болно.