Манай эрчүүд яачихсан юм бээ нийгэм нь ийм болчихсон юмуу? Энэ тэндгүй л ууж идсэн,хүүхэн шуухантай холбогдсон хүмүүс байх юм.

Эрчүүд минь-үнэнч шударга,хүн чанар,сайхан сэтгэл хаачсан юм бэээ? Найзын маань нөхөр нь төрийн албанд ажилладаг гайгүй сайн хүн шиг харагддаг, бүгд л тэгж боддог,эхнэр нь ч гэсэн өөрийгөө сайн хүнтэй суусан гээд баяртай, маш аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Тэд гэр бүл болоод 10 гаран жил болж байна. 2 охинтой, эхнэр нь гэр бүлдээ бүх зүйлээ зориулдаг, ажлаа хийнэ өдөр бүр гэртээ ирээд бараг шөнө хүртэл гэрийн ажил бүх зүйлээ хийж амжуулна. Нөхөр нь улсын ажил хийдэг гээд ажил ихтэй, эхнэр нь ажлын садаа гээд fb-ч ордоггүй бас хараа муутай болохоор утсаа сайн хардаггүй гээд утас оролддоггүй. Тэгсэн саяхан том охин нь аавынхаа утсаар оролдож байгаад аавынхаа чатыг олоод харчиж тэгээд ээждээ үзүүлсэн байна. Нөгөө итгэж хүндэлж явдаг, амьдралынх нь утга учир болсон эр нөхөр нь 3-ийн 3-н хүүхэнтэй явдаг байсан байна. Нэг хүүхэн нь өөрийн үеийнх, нөгөө 2 нь бүр жоохон охидууд байна гэнээ. Эхнэр нь бүгдийг нь олж мэдчихээд золтой л зүрх нь хаагдчихаагүй гэсэн. Нөхөр нь барагтай л бол оройтдоггүй, хааяа гадагшаа ажлаар явдаг, тэр нөхөр ажлын цагаар л амжуулдаг байсан юм байна. Манай зарим хүүхнүүд костюм өмсөж, зангиа зүүсэн л бол том ажил хийдэг, баян гэж бодож тийм эрчүүдэд нүүр өгдөгөө болимоор юм.

Өлөн царайлсан юм үзэж нүд тайлаагүй жоохон охидууд болиосой. Тэр нөхөр гаднаа тэгж харагддаг ч амьдрал дээрээ айлын ганц эрх хүүхэд, амьдралаа аваад явах чадвар муу, цалин багатай, одоо хүртэл аав ээж бараг эхнэрээрээ тэжээлгэдэг арчаагүй амьтан гэнэ шүү. Тэр өмсөж зүүгээд байгаа сайхан костюм, цамц, өмдийг нь эхнэр нь нөхрөө хүнд муухай харагдуулахгүй гээд өдөр бүр ядартлаа угааж цэвэрлэж, индүүдэж өгдөг юм. Тэр сайхан эхнэрийн тэр сайхан сэтгэлийг яаж байгаа юм бээ? Одоо энэ айлын амьдрал яана? Эрчүүд,эмэгтэйчүүд минь өөрийн болон бусдынхаа амьдралыг хайрлаачээ гэж хэлмээр байна...