Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр эхэлж өдөржин хуралдаж, өнөөдөр буюу сая дуусч шийдэр гаргалаа. Шүүх хурлаас дээрх нэр бүхий этгээдүүдэд холбогдох  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг албан тушаал, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдоод удаж буй. Түүнийг Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн шалгасан байдаг юм.

Тэрбээр “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансанд дээрх мөнгийг шилжүүлж авсан нь тогтоогджээ.