Дуучин Нараг хүүгээ ганцаараа өсгөж байгаа, ганц бие ээж гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Нара хүүгийнхээ аавын талаар телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ тэвчиж тэвчиж, 7 сартай жирэмсэн байхдаа салсан талаараа нулимс дуслуулан ярьж байсан удаатай.

Тэгвэл түүнийг “Global world wide” компанийн гүйцэтгэх захирал Б.Батцацрал нь "таван сартай жирэмсэн байхад нь зодсон" гэдгийг дэлгэлээ. Нара өнөөдөр хүүхдийнхээ аавдаа зориулж хийсэн цэргийн баярын бэлгийг нь өгөхөөр “Global world wide” компанийн байранд очсон байна. Гэтэл түүнийг хүүгийнх нь аав хөөж гаргасан гэнэ шүү. Энэ талаар өөрийн цахим хуудаснаа Munkhtur Narantuya Nara хийсэн лайваараа дүрсжүүлжээ.